MАНХАНЫ БАЯРСАЙХАН

СХЗүй хичээлийн бодлого БМ-II ангид

2018 оны 05-р сарын 09 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

Сурган хүмүүжүүлэх зүйн бодлого

Бодлого1.

“Арван найман нас хүрээгүй

Аав ээжийн гараас гараагүй

Наадаж тоглох дуртай

Намайг хүүхэд гэдэг дээ”

Асуулт: а. Энэхүү бадагт анализ хийнэ үү?

б. Үүн дээр үндэслэн “Хүүхэд” гэсэн тодорхойлолтыг гаргана уу?

Бодлого2.

Нэгэн ээж 5 настай охиныхоо тухай багшид ярихдаа: Миний охин цэцэрлэгт явдаг юм. Уг нь их ухаалаг хүүхэд байгаа юм. Тэгсэн чинь сүүлийн үед бүр барин тавин худлаа яриад байдаг боллоо.Яагаад тэр вэ? Яавал дээр вэ?

Асуулт: а. Охин яагаад тэгэж худлаа ярьдаг болов?

б. Та ээжид ямар зөвлөгөө өгөх вэ?

Бодлого 3.

Сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэхэд эцэг эх болон насанд хүрэгсдийн гаргаж буй түгээмэл алдаа, дутагдлууд юу байна вэ? Өөрсдийн ажиглалт, туршлагад тулгуурлан ярилцана уу.

Бодлого 4.

Сургуулийн өмнөх нас болон сургуулийн бага насны зарим хүүхэд худал зүйлийг яг үнэн юм шиг бусдыг итгэтэл ярьдаг байна.

Асуулт: а. Хүүхдийн энэ байдал юутай холбоотой вэ?

б. Багш энэ үед тэдэнтэй яаж ажиллавал зохих вэ?

Бодлого 5.

Цэцэрлэг, бага ангийн зарим сурагч өөр хүүхдийн гоё чамин, өөртөе таалагдсан үзэг, баллуур, шугам, харандаа гэх зэргийг зөвшөөрөлгүй авчихсан байдаг.

Асуулт: а. Хүүхдийн энэ үйлд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгнө үү.

б. Ийм хүүхэдтэй багш нар яаж ажиллавал зохистой вэ?

Бодлого 6.

5 настай хүү тоглоомноосоо салах дургүй байв. Гэвч ээж нь түүнд унтах цаг болсныг сануулахад эмээ нь хажуугаас оролцож “сууж л байг, унтах цаг олдоно” гэлээ. Эмээгийн үг аятайхан санагдаж, эмээ рүүгээ харж инээмсэглээд, ээжийнхээ үгийг тоолгүй тоглохоо үргэлжлүүлэв. Гэвч ээж нь түүнийг гараас нь хөтлөн унтуулахаар явах гэтэл тэрээр эсэргүүцэл үзүүлэн ээж рүүгээ муухай харж тоглоомоо нураагаад шалан дээр ойчиж, хашгиран уйлж, шал нүдэв. Эмээ нь түүнийг дахиад л өмөөрөв.

Асуулт:

а. Хүүхэд болон насанд хүрэгчдийн зан байдалд үнэлгээ өгнө үү?

б. Энд ямар зөрчил байна вэ?

в. Ээж нь хүүгийн зан байдалд яаж хандах нь зүйтэй вэ?

 Дэлгэрэнгүй»

Сурган хүмүүжүүлэх зүй хичээлийн ам шалгалт-2

2018 оны 05-р сарын 09 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

СХЗүй хичээлийн Хичээлийн тухай ойлголт, Сургалтын үүсэл хөгжил, сургалтын аргууд сэдвүүдээр оюутны мэдлэгийг шалгах асуултууд

СХЗүй хичээлээр оюутан бүр ам шалгалт өгнө.

Зохион байгуулалт: Билет хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд оюутан билет суглаад асуултанд бэлдээд хариулна. Билет нь доорх асуултуудаас 4 асуулт /Асуулт бүр 1 оноотой/ байх бөгөөд 2 сурган хүмүүжүүлэх бодлого /1 бодлого 3 оноотой/ байна. Оюутан өөрөө 2 бодлого сонгоно.

Шалгалтын оноо: 10 оноо

Хугацаа: 05 сарын 15 ноос 05 сарын 16 ны хооронд зохион байгуулагдах бөгөөд хугацааг 1 хонгийн өмнө ангийн даргад мэдэгдэх болно.

Жич: Хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтнаас хоцорсон тохиолдолд шалгалтыг дахиж авахгүй.

1. Хичээл гэж юу вэ?

2. Хичээлийн талаар эрдэмтэдийн үзэл онол

3. Хичээлийн онцлог

4. Хичээлийн үүрэг зориулалт

5. Орчин үеийн хичээлд тавигдах шаардлагууд

6. Хичээлийн дидактик шаардлага гэж юу вэ? Юу багтах вэ?

7. Хичээлийн хөгжүүлэх шаардлага гэж юу вэ? Юу багтах вэ?

8. Хичээлийн эрүүл ахуй зохион байгуулалтын шаардлага гэж юу вэ? Юу багтах вэ?

Хичээлийн төрөл, хэв шинж гэж юу вэ? юу багтах  Дэлгэрэнгүй»

СХЗүй явцын тестийн шалгалт -3 /Хичээл сургалтын тухай/

2018 оны 05-р сарын 09 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

Сурган хүмүүжүүлэх зүй”  хичээлийн явцын шалгалт 3

“В” хэсэг (Асуулт бүр 0.4 оноотой) Авах ёстой оноо 8 оноо

(Та асуултыгсайтар уншаад сонголтуудаас хамгийн зөв гэсэн хариултаа хариултын хүснэгтийн нүдийгдүүртэл нь (//////) харлуулна уу

Танд амжилт хүсье!

1. Тодорхой нөхцөлд сургалт хүмүүжлийн ажлын хамгийн өндөр үр дүнтэй гарах нөхцлийг хангах сонголтыг иж бүрнээр нь боловсруулах гэдэг нь ……………….

а. хичээлд дүн шинжилгээ хийх б. хичээлд бэлтгэх

в. хичээл төлөвлөлт г. бүх хариулт буруу

2. Хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх хөгжүүлэх зорилго бүхий тодорхой цаг хугацаанд тогтсон бүрэлдхүүнтэйгээр явагддаг багш сурагчидын хамтын идэвхитэй бүтээлч үйл ажиллагаа ……………

а. сургалт б. хичээл

в. боловсрол г. аль нь биш

3. Хичээлийг бүхэл бүтэн зүйл болгодог дотоод зохион байгуулалт , бүрэлдэхүүн хэсгүүдийн дэс дарааллыг ………….

а. Хичээлийн төрөл б. Хичээлийн хэв шинж

в. Хичээлийн бүтэц г. хичээлийн шаардлага

4. Асуудал эрж хайх , олох нөхцөл байдал үүсгэж багш сурагчдын танин мэдэхүйн хамтын үйл ажиллагаа , сурагчдын бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж дээд зэргээр идэвхижүүлэх нэг арга замын сургалт

а. Хөгжүүлэх сургалт б. Асуудал шийдвэрлэх сургалт

в. Шавь төвтэй сургалт г. Програмчилсан сургалт 

 Дэлгэрэнгүй»

СХЗүй хичээлээр БИЕ ДААЛТ хийх зааварчилгаа

2018 оны 04-р сарын 15 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

СХЗүй хичээлээр БИЕ ДААЛТ хийх зааварчилгаа

Бие даалтын оноо: 4 оноо

Хугацаа: 2018 оны 04 сарын 27 ны өдрийн 1700 цагаас өмнө хураалгах /Хугацаанаас хоцорсон оюутны бие даалтыг авахгүй/

Тухайн сэдвийг сайтар судлаад өөрийн болгон эзэмшиж бие даалтын дэвтэртээ цогцолбор болон сэдэвчилсэн товчлол үйлдсэн байна. /Тухайн асуудлын цар хүрээ, агуулгыг бүрэн багтаасан байна. Ишлэл зүүлт авсан байна. /

Ишлэлийн дараалал

Текстийн төгсгөлд ишлэл авсан жагсаалтыг цагаан толгойн дарааллаар дурдах ёстой. Жагсаалтын дараалал бүрэн дүүрэн, үнэн зөв байх ёстой. Ишлэл бүрийг ширхэгчлэн дурдах гэхдээ товчилж биш.

Номноос ишлэл авах:

Номноос ишлэхдээ уг номын зохиогчийн овог, нэр эсвэл нэрний эхний үсэг, номны нэр, хэвлэн нийтлэсэн газар, (хэвлэсэн он), хэвлэл, хэвлэгч, ишлэсэн талыг дурдах ёстой.

Жишээ нь:

Монгол номноос ишлэл авах бол

Батхуяг.С. Сурган хүмүүжүүлэх зүй ///. УБ., (2002), 28 дахь тал

ь Ишлэлийг авахдаа бичиж байгаа үсгийн фонтноос өөр фонт сонгож үсгийн хэмжээ жижиг байна. Жишээлбэл бичиж байгаа судалгааны ажил 12 үсгийн фонтын хэмжээгээр бичигдэж байгаа бол ишлэл нь 10 үсгийн фонтын хэмжээтэй байх. Хэрвээ бичмэл бол өөр өнгөөр тэмдэглэдэг.

- Зохиогчийн овог, нэр, (хэвлэсэн он), хэвлэл, нийтэлсэн газар зэргийг бичихдээ үсгийн фонт нь Regular буюу хэвийн жигд нэг хэв маягаар бичигдэнэ.

- Номны нэр нь Italic буюу налуу үсгээр бичигдэнэ.

- /// буюу гурван зураас нь номноос ишлэсэн гэдгийг тодорхойлох тэмдэг.

 Дэлгэрэнгүй»

CХЗүй хичээлийн ам шалгалтын хуваарь, чиглэл

2018 оны 04-р сарын 11 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

СХЗүй хичээлээр оюутан бүр ам шалгалт өгнө.

Зохион байгуулалт: Билет хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд оюутан билет суглаад асуултанд бэлдээд хариулна. Билет нь доорх асуултуудаас 4 асуулт байна.

Шалгалтын оноо: 6 оноо

Хугацаа: 2018 сарын 04 сарын 16 наас 20 ны хооронд зохион байгуулагдах бөгөөд хугацааг 1 хонгийн өмнө ангийн даргад мэдэгдэх болно.

Жич: Хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтнаас хоцорсон тохиолдолд шалгалтыг дахиж авахгүй.

Бүлэг 1. МАСХӨУламжлал болон Хүүхэд сэдвээр

оюутны мэдлэгийг шалгах асуултууд

1. Монгол хүн гэдэг ойлголтыг юугаар тодорхойлож байсан вэ?

2. Монгол эрдэмийн талаарх ойлголт? Түүний шалгуурууд?

3. Судлагч, доктор, профессор Г. Н. Волковын үзэлийн гол онцлог нь юу вэ?

4. Монголчуудын эрийн арван эрдэмд юу юу багтдаг вэ?

5. Дундад Азийн ард түмэн хүнийг хэрхэн тодорхойлдог вэ?

6. Чувашинй ард түмний хүнийг тодорхойлож байсан байдал, түүний шинжүүд?

7. Хүнийн хүмүүжилийг юугаар тодорхойлох вэ?

8. Монголын ард түмэн хүний хүмүүжил төлөвшлийн асуудалыг хэрхэн тодорхойлж байсан вэ?

 Дэлгэрэнгүй»

СХЗүй явцын тестийн шалгалт -2

2018 оны 04-р сарын 10 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

Сурган хүмүүжүүлэх зүй” хичээлийн явцын шалгалт 2

“Е” хэсэг (Асуулт бүр 0.25 оноотой) Авах ёстой оноо 5 оноо

(Та асуултыгсайтар уншаад сонголтуудаас хамгийн зөв гэсэн хариултаа хариултын хүснэгтийн нүдийгдүүртэл нь (//////) харлуулна уу

Танд амжилт хүсье!

1. Багшийн үүрэгт аль нь орохгүй вэ?

а. Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх

б. Суралцагсдыг амьдрах арга ухаанд сургах

в. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангуулах

г. Хариуцсан ангийн сурагчдын эрүүл мэндэд анхаарал тавих

2. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа …………………гэдэг бол олон талын сонголтыг чөлөөтэй хийх боломжтой байна гэсэн үг

а. Нээлттэй байх б. Чөлөөтэй байх

в. Уян хатан байх г. Ардчилсан байх

3. Өөрийн амьдрал орчноосоо олж авсан туршлага дээрээ тулгуурлан өөртөө хэрэгтэй мэдлэг, арга барил, чадварыг бие дааж ухамсартай эзэмшиж авах, мэдлэгийг өөрөө бүтээж бий болгох идэвхтэй бүтээлч үйлүүдийн нэгдлийг………....................….гэнэ.

а. сургах үйл ажиллагаа б. сурах үйл ажиллагаа

в. багшийн үйл ажиллагаа

 Дэлгэрэнгүй»

СХЗүй явцын тестийн шалгалт -1

2018 оны 02-р сарын 13 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

Сайхан амарцгаасан уу?

СХЗүй хичээлээр оюутны мэдлэг шалгах явцын тест 1-ийг 2018 оны 02 сарын 21 нээс 28 ны хооронд онлайн болон бичгээр /тусгайлан бэлдсэн тестээр/ гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтын зохион байгуулалт хугацааг 1-2 хонгийн өмнө бүлгийн ахлагч нарт мэдэгдэх болно.

Сурган хүмүүжүүлэх зүй хичээлийн явцын шалгалт 1

Д хэсэг (Асуулт бүр 0.25 оноотой) Авах ёстой оноо 5 оноо

(Та асуултыгсайтар уншаад сонголтуудаас хамгийн зөв гэсэн хариултаа сонгоод өмнөх дугаарыг дугуйлна уу)

Танд амжилт хүсье!

1. Сурган хүмүүжүүлэх процесс үйл ажиллагааны хүрээнд харилцааны өвөрмөц шинж чанар, арга барил, хэлбэрүүдийг агуулсан зүйлийн учир шалтгааныг судлан илрүүлэх шаардлагатай юмс үзэгдлүүдийг юу гэх вэ? Сурган хүмүүжүүлэх …………………………………………………………

а. Систем б. Үйл ажиллагаа

в. Үзэгдэл г. Баримт сэлт

2. Сургалт хүмүүжлийн нэгдмэл процессыг бүхэлд нь авч үздэг.

а. Сурган хүмүүжүүлэх категори б. Сурган хүмүүжүүлэх судлах зүйл

в. Сурган хүмүүжүүлэх үндсэн ойлголт г. Сурган хүмүүжүүлэх үндэс

3. Сурган хүмүүжүүлэх ухаан доорх асуудлыг судална.

а. Хүмүүжил б. Сургалт

в. Боловсрол г. Бүгд зөв

 Дэлгэрэнгүй»

Багш мэргэжлийн IV анги СХУСС-ын төгсөлтийн шалгалт 2017/12/12

2017 оны 12-р сарын 12 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

Батлав. ХИС-ийн СБТЭ дэд захирал                           проф Б.Нямдорж

ХИС-ИЙН БАГШ МЭРГЭЖЛИЙН IV АНГИЙН ОЮУТНУУДЫН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2017.12.06

Зорилго: Багш мэргэжлээр төгсөж буй оюутнуудын эзэмшсэн байх сурган хүмүүжүүлэх ухаан сэтгэл судлалын хичээлийн мэдлэг, чадвар төлөвшлийг тодорхойлж багш мэргэжлийн талаарх хандлагыг илрүүлэх

Шалгалтын үнэлгээ: Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл судлалын хичээлийн агуулгыг багттааж 100 оноогоор үнэлнэ.

Шалгалтын хэлбэр: Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл судлалын хичээлийн агуулгыг багтаасан тест болон аман /Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын бодлого, кейс бодох/ гэсэн 2 хэлбэртэй байна.

А. Сурган хүмүүжүүлэх ухаан Сэтгэл судлалын хичээлийн агуулгыг багтаасан цахим тестийг оюутан бүр өгнө. /50 оноо/

Б. Сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлүүдээр оюутны мэдлэгийг амаар шалгаж үнэлнэ. Шалгагдагч оюутан нь Сэтгэл судлал, СХУ-ны онолын мэдлэгээ ашиглан амьдрал, практик дээрх аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар, дадал эзэмшсэн байна. /50 оноо/

 Дэлгэрэнгүй»

Батлав. ГХСС-ийн захирал                                                                Т.Одончимэг /доктор/

СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААНЫ БОДЛОГО

Бодлого 1

Хүүхдээс насанд хүрэгсэд олон зүйлийг нуухыг хичээдэг. Гэвч томчууд хүүхдээс аливаа зүйлийг хэдий чинээ их нууна төдий чинээ хүүхдийн түүнийг нь мэдэх хүсэл улам хүчтэй болдог байна.

Асуулт: а. Насанд хүрэгсэд ямар насны хүүхдээс юу юуг нуух нь зүйтэй вэ? Яагаад?

б. Томчууд ямар насны хүүхдээс юуг нуух онцын шаардлагагүй вэ? Яагаад?

Бодлого 2

“Арван найман нас хүрээгүй

Аав ээжийн гараас гараагүй

Наадаж тоглох дуртай

Намайг хүүхэд гэдэг дээ”

Асуулт: а. Энэхүү бадагт анализ хийнэ үү?

б. Үүн дээр үндэслэн “Хүүхэд” гэсэн тодорхойлолтыг гаргана уу?

Бодлого 3.

Сургуулийн өмнөх нас болон сургуулийн бага насны зарим хүүхэд худал зүйлийг яг үнэн юм шиг бусдыг итгэтэл ярьдаг байна.

Асуулт: а. Хүүхдийн энэ байдал юутай холбоотой вэ?

б. Багш энэ үед тэдэнтэй яаж ажиллавал зохих вэ?

Бодлого 4.

Цэцэрлэг, бага ангийн зарим сурагч өөр хүүхдийн гоё чамин, өөртөе таалагдсан үзэг, баллуур, шугам, харандаа гэх зэргийг зөвшөөрөлгүй авчихсан байдаг.

Асуулт: а. Хүүхдийн энэ үйлд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгнө үү.

б. Ийм хүүхэдтэй багш нар яаж ажиллавал зохистой вэ?

Бодлого 5.

5 настай хүү тоглоомноосоо салах дургүй байв. Гэвч ээж нь түүнд унтах цаг болсныг сануулахад эмээ нь хажуугаас оролцож “сууж л байг, унтах цаг олдоно” гэлээ. Эмээгийн үг аятайхан санагдаж, эмээ рүүгээ харж инээмсэглээд, ээжийнхээ үгийг тоолгүй тоглохоо үргэлжлүүлэв. Гэвч ээж нь түүнийг гараас нь хөтлөн унтуулахаар явах гэтэл тэрээр эсэргүүцэл үзүүлэн ээж рүүгээ муухай харж тоглоомоо нураагаад шалан дээр ойчиж, хашгиран уйлж, шал нүдэв. Эмээ нь түүнийг дахиад л өмөөрөв.

Асуулт:

а. Хүүхэд болон насанд хүрэгчдийн зан байдалд үнэлгээ өгнө үү?

б. Энд ямар зөрчил байна вэ?

в. Ээж нь хүүгийн зан байдалд яаж хандах нь зүйтэй вэ?

 Дэлгэрэнгүй»

СХЗүй төгсөлтийн шалгалтын бодлого багшлах эрхийн ангид

2017 оны 05-р сарын 12 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

Сурган хүмүүжүүлэх зүйн бодлого

Бодлого1.

Хандаа багш цэцэрлэгт 25 жил багшилжээ. Тэрээр 3 настай хүүхдүүд ямар гомдол гаргадаг дээр анхаарлаа хандуулжээ. Хүүхдүүд янз бүрийн гомдол гаргадаг. Жишээ нь:

- Батаа намайг цохьчихлоо

- Энэ миний хүүхэлдэйг булаачихлаа.

- Туяа миний котлетийг гараараа аваад идчихлээ.

- Заяа тоглоомоо шалан дээр хаячихлаа.

- Тулгаа зөвшөөрөлгүй бөмбөг авчихлаа гэх мэт.

Асуулт: а. Эдгээр гомдлыг яаж бүлэглэн хувааж болох вэ?

б. Хүүхдүүдийн гомдол гаргах шалтгаан нь юу вэ?

в. Хүүхдүүдийн гомдолд багш яаж хандах ёстой вэ?

Бодлого 2.

Нэгэн ээж “Би 7 настай хүүгээ яах вэ? 1 минут ч тайван байхгүй юм. Эсвэл мэдрэл нь муудсан юм болов уу? Сайн ч унтаж чадахаа больсон. Урьд нь зүгээр байсан шүү дээ” гэжээ. Бас нэг аав “Миний охины мэдрэл нь хэвийн биш юм шиг байна. Үүнийг эмчилж болох уу? Би бодохдоо надаас удамшсан юм болов уу?” гэж боддог. Учир нь надад ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол би маш их шаналж, сэтгэлээр унадаг. Охин маань хэн нэгэнд уурлавал шалан дээр хэвтээд хөлөөрөө нүддэг. Эсвэл нүүрээ дэрэндээ наагаад ямар ч шалтгаангүй уйлдаг. Түүнийг яаж тайвшруулах вэ?” гэжээ.

Асуулт: а. Уур, уцаар удамшдаг уу?

б. Ууртай хүүхэдтэй харилцахад юуг анхаарах вэ?

в. Эцэг эхэд зөвлөгөө өгнө үү?

Бодлого 3.

Сурагчид бөөнөөрөө хичээл таслаад байсан учир анги удирдсан багшийг захирал нь ангитайгаа тааруу ажиллаж байна гэж зэмлэжээ. Тэр багш ихэд дургүйцэн “Сурагчдын хурлыг тогтмол хийдэг, гурван удаа ханын сонин гаргасан. Харин хичээл тасалдгийн учир нь гэвэл сурагч М. Л. нар тэднийг уруу татаад байгаа юм. Би аль хэдийнээс М-ийг сургуулиас хөөчих гэж хэлсэн шүү дээ” гэжээ.

Асуулт:

а. Энэ байдалд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгнө үү?

б. Та захиралын оронд байвал юу гэж хариулах вэ?

 Дэлгэрэнгүй»

Явцын тест 3 Онлайн шалгалт

2017 оны 05-р сарын 08 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

Сурган хүмүүжүүлэх зүй” хичээлийн явцын шалгалт 3

В” хэсэг (Асуулт бүр 0.4 оноотой) Авах ёстой оноо 8 оноо

(Та асуултыгсайтар уншаад сонголтуудаас хамгийн зөв гэсэн хариултаа хариултын хүснэгтийн нүдийгдүүртэл нь (//////) харлуулна уу

Танд амжилт хүсье!

1. Тодорхой нөхцөлд сургалт хүмүүжлийн ажлын хамгийн өндөр үр дүнтэй гарах нөхцлийг хангах сонголтыг иж бүрнээр нь боловсруулах гэдэг нь ……………….

а. хичээлд дүн шинжилгээ хийх б. хичээлд бэлтгэх

в. хичээл төлөвлөлт г. бүх хариулт буруу

2. Хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх хөгжүүлэх зорилго бүхий тодорхой цаг хугацаанд тогтсон бүрэлдхүүнтэйгээр явагддаг багш сурагчидын хамтын идэвхитэй бүтээлч үйл ажиллагаа ……………

а. сургалт б. хичээл в. боловсрол г. аль нь биш

3. Хичээлийг бүхэл бүтэн зүйл болгодог дотоод зохион байгуулалт , бүрэлдэхүүн хэсгүүдийн дэс дарааллыг ………….

а. Хичээлийн төрөл б. Хичээлийн хэв шинж

в. Хичээлийн бүтэц г. хичээлийн шаардлага

4. Асуудал эрж хайх , олох нөхцөл байдал үүсгэж багш сурагчдын танин мэдэхүйн хамтын үйл ажиллагаа , сурагчдын бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж дээд зэргээр идэвхижүүлэх нэг арга замын сургалт

а. Хөгжүүлэх сургалт б. Асуудал шийдвэрлэх сургалт

в. Шавь төвтэй сургалт г. Програмчилсан сургалт

5. Асуудлын тохироо бүрдүүлэх

а. 3-р үе шат б. 1-р үе шат в. 5-р үе шат г. 4-р үе шат

6. Асуудал дэвшүүлэн тайлбарлан ярих

- Хэсэгчилсэн эрэл хайгуул хийлгэх

- Судалгаа шинжилгээ хийлгэх

а. Програмчилсан сургалтын арга

б. Хөгжүүлэх сургалтын арга

в. Асуудал дэвшүүлэх сургалтын арга

БАГШ МЭРГЭЖЛИЙН II АНГИ /лаборатори цаг/

2017 оны 05-р сарын 08 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

СХЗүй хичээлийн судлаж буй оюутан бүр хичээлийн онолын мэдлэгээ батагахын зэрэгцээ онол болон ЕБС-ийн практик үйл ажиллагааг харьцуулан лабротри цаг заавал хийсэн байна.

Лабротори цаг нь СХЗүй хичээлийн үнэлгээнд 4 оноотойгоор багтсан болно.

СХЗүй хичээлээр доорхи 4 бүлэг сэдвээс оюутан баг болон ганцаарчилсан байдлаар 2 сэдвийг сонгож заавал хийсэн байна.

Лабротори цаг хийгээгүй оюутан улиралын шалгалтанд орохгүй.

Хугацаа: 2017 оны 05 дугаар сарын 15 ны 1700 цагаас өмнө хураалгасан байна.

Хугацанаас хоцорсон лаборатори цагийг авахгүй гэдгийг анхаарна уу?

I сэдэв.Анги-хамт олны төлөвшлийн түвшинг тодорхойлж, ажлын төлөвлөгөө боловсруулах /2 цаг/ 2 оноотой.

Зорилтууд:

  1. Ангийн хамт олны үйл ажиллагааны төлөвшлийг тодорхойлох судалгаа авах
  2. Ангийн хамт олны хөгжлийн түвшинд үнэлгээ өгч тодорхойлолт гаргах

Аргачлал:

  1. Оюутнууд 2-3-аараа баг болно
  2. Баг бүр ЕБС-ийн 1 ангийг сонгон авч ажиллана
  3. Сонгосон ангиасаа судалгаа авч, ажлын төлөвлөгөөнд нь анализ хийнэ.
  4. Багууд судалгааныхаа дүнд тулгуурлан тухайн ангийн хамт олны төлөвшлийн тухай тодорхойлолт бичнэ. Тодорхойлолтод бүлгийн хөгжлийн түвшинг түүний илрэлийн гол гол шинжүүдээр нь тодорхойлж, учир шалтгаан, хэтийн төлөвийг гаргана
  5. Гаргасан тодорхойлолт, ажлын төлөвлөгөөний анализид үндэслэн тухайн ангид явуулах ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулна.      
 Дэлгэрэнгүй»

Багш мэргэжлийн II ангийн ам шалгалт 2

2017 оны 04-р сарын 04 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

СХЗүй хичээлийн Багш судлал сэдвээр

оюутны мэдлэгийг шалгах асуултууд

СХЗүй хичээлээр оюутан бүр ам шалгалт өгнө.

Зохион байгуулалт: Билет хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд оюутан билет суглаад асуултанд бэлдээд хариулна. Билет нь доорх асуултуудаас 4 асуулт байна.

Шалгалтын оноо: 6 оноо

Хугацаа: 2017 оны 04 сарын 10 ноос 04 сарын 17 ны хооронд зохион байгуулагдах бөгөөд хугацааг 1 хонгийн өмнө ангийн даргад мэдэгдэх болно.

Жич: Хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтнаас хоцорсон тохиолдолд шалгалтыг дахиж авахгүй.

Бүлэг 2. Багшийн тухай ойлголт

  1. “Багш" гэж хэн бэ?
  2. Багш-бие хүний үндсэн шинжүүд нь юу вэ?
  3. Багшлах үйл ажиллагаа нь ямар ямар чадвар шаардах вэ?
  4. Багш мэргэжлийн онцлог нь юу вэ?
Багш-бие хүн төлөвших үйл явц ямар онцлогтой вэ Дэлгэрэнгүй»

Курсийн ажил бичих, хамгаалах

2017 оны 02-р сарын 16 Нийтэлсэн БАЯРСАЙХАН

Курсийн (ангийн) ажил хэрхэн бичих вэ?

1. Курсийн ажил бичүүлэх зорилго

Оюутанд суралцах хугацаандаа тодорхой хичээлүүдээр олж авсан онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх, судалгааны ажлын арга зүйтэй болгох, аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт, анализ хийж өөрийн санал, дүгнэлтээ илэрхийлэх чадвар эзэмшүүлэх зорилгоор курсийн ажил бичүүлдэг.

Курсийн ажил нь 0 кредитээр тооцогдсон хэдий ч бакалаврын төгсөлтийн диплом дээр зайлшгүй тавигдах учраас зайлшгүй хийж шаардлагатай судалгааны ажлын нэг юм. 

 Дэлгэрэнгүй»